Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын тээврээр 231.6 мянган зорчигч, 0.8 мянган тонн ачаа тээвэрлэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Зам тээврийн салбарын ээлжит статистик мэдээллийг танилцуулж байна. 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс хоёрдугаар сарын 09-ний байдлаар тус салбарын нийт ачаа тээвэр 11.9 сая тонн, үүнээс авто тээврийн ачаа 7.3 сая тонн, төмөр замын ачаа 4.6 сая тонн, агаарын тээврийн ачаа 0.8 мянган тонн байна.

Мөн хугацаанд 14.8 сая зорчигч тээвэрлэснээс нийслэлийн нийтийн тээврээр 14.1 сая зорчигч тээвэрлэсэн бол авто тээврийн улс болон хот хооронд 230.7 мянган зорчигч, агаарын тээврээр 231.6 мянган зорчигч, төмөр замаар 178.1 мянган зорчигч тус тус тээвэрлэжээ.

Засгийн газар Улсын аварга малчин шалгаруулах тухай тогтоолыг хэлэлцэж байна
Засгийн газар Улсын аварга малчин шалгаруулах тухай тогтоолыг хэлэлцэж байна
 
16 НАСТАЙ ОХИНЫ ШҮҮХ ХУРАЛ: Шүүх танхимд тог тасарлаа
16 НАСТАЙ ОХИНЫ ШҮҮХ ХУРАЛ: Шүүх танхимд тог тасарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.