Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын төлөөлөгчид “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх” хотын дарга нарын форумын байгаль орчны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 17 секунд
Гэрэл зургийг UBN.MN

Японы Улсын нийслэл Токио хотноо “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх” хотын дарга нарын форум өнөөдөр өглөө эхэллээ. Тус форумд Улаанбаатар хотыг төлөөлөн НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг тэргүүтэй албаны төлөөллүүд оролцож байна.

“G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх” хотын дарга форум 2023 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм. Энэ удаагийн форумыг “Ковид-19 цар тахлын дараах шударга, тогтвортой нийгмийг бүтээх” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд дэлхийн 20 орчим томоохон хотуудын дарга нар болон удирдах албан тушаалтнууд оролцож буй юм.

Гэрэл зургийг UBN.MN

Өнөөдөр үндсэн хуралдаан эхэлсэн бөгөөд хоёр хоногийн турш хотуудын тогтвортой хөгжил, хамтын ажиллагаа, байгаль орчны тулгамдсан асуудлууд болон эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр санал солилцож, туршлагуудаас хуваалцах юм. Өчигдөр тус форумын хүрээнд “City-TECH Tokyo” технологийн үзэсгэлэн зохион байгуулагдаж, дэлхийн 30 гаруй улсын, 100 гаруй хотын нийтдээ 300 гаруй технологийн компаниуд оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулсан юм.

Гурав хоногийн турш Токио хотноо зохион байгуулагдах тус форумд оролцогчид ирэх жилүүдэд олон улсын хотууд хамтран ажиллаж байгаль орчин, эрүүл аюулгүй, тогтвортой хүртээмжтэй хотын бий болгохын төлөө хамтарч ажиллах, хэлэлцсэн асуудлууд болон шийдлүүдийн талаарх санаачилгуудыг нэгтгэж “Токио Тунхаглал 2023”-ыг боловсруулна. Энэ хүрээндээ “Байгаль орчин, “Хүртээмжтэй бөгөөд шударга хот”, “Найдвартай бөгөөд аюулгүй хотууд” гэсэн үндсэн сэдвүүдийн дагуу салбар хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх юм.

Гэрэл зургийг UBN.MN

Улаанбаатар хотыг төлөөлөн оролцож буй НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын корпороци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг өнөөдөр “Байгаль орчин” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан үндсэн хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцлоо. Тэрбээр, Улаанбаатар хотын дунд хугацааны төлөвлөгөө болон өнөөгийн нөхцөл байдалд тулгамдаад буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж буйг танилцуулж, дунд хугацааны төлөвлөгөөний дагуу гэр хорооллын инженерийн дэд бүтцийг шийдвэрлэх. Улмаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа талаар танилцууллаа. Мөн нийтийн тээврийн нэгдсэн шийдлийг хийхээр зорьж буй талаар салбар хуралдаанд оролцож буй олон улсын хотуудын төлөөллүүдэд мэдээлэл өгсөн юм.

Дашрамд сонирхуулахад, тус “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх” хотуудын сүлжээг Ковид-19 цар тахлын дараа дэлхийн хотуудын өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа хэлэлцэж шийдвэрлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх, мэдлэг туршлагаа хамтдаа хуваалцах зорилгоор Токио хотын захирагч Юрико Коикогийн санаачилагаар байгуулагдаж байсан юм.

АТГ: УИХ-ын 6 гишүүнийг дараах үндэслэлүүдээр яллагдагчаар татан шалгаж байна
АТГ: УИХ-ын 6 гишүүнийг дараах үндэслэлүүдээр яллагдагчаар татан шалгаж байна
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.