Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Өнөрбаяр: Бүх төрлийн орлогоос НДШ авна гэдэг ойлголт огт байхгүй. Тийм жишиг дэлхийд ч байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 56 секунд

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй холбогдуулан сүүлийн үед бүх төрлийн орлогоос НДШ авна гэх мэдээлэл тархаад буй. Үүнийг ч албаны эх сурвалжууд үгүйсгэж, ташаа мэдээлэл хэмээгээд байгаа юм. Тэгвэл уг асуудлаар ХНХЯ-ны ТНБД Г.Өнөрбаяраас тодрууллаа.

-Иргэдийн дансанд орж буй бүх орлогоос НДШ авна гэдэг мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл нь ямар онцлогтой вэ?

-Энэ удаагийн хуулийн төсөл нь иргэд буюу даатгуулагчдад үр ашигтай хуулийн төсөл болсон. Уг хуулийн төсөл дээр олон нийтийн зүгээс болон ажил олгогчдын зүгээс хүсэж байсан бүх зохицуулалтыг оруулж өгсөн.

Мөн иргэдийн бүх орлогоос НДШ авна гэсэн ойлголт байхгүй. Ийм хуулийн заалт манай улсад битгий хэл дэлхийд ч байхгүй.

Бидний өргөн барьсан хуулийн төсөлд ямар өөрчлөлт орсон бэ гэвэл, Нийгмийн даатгалын тогтолцооны өөрчлөлт буюу системийн өөрчлөлт оруулах бодлого оруулж ирсэн. Энэ нь хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо, олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд нэвтрэх бодлогуудыг баримталсан. Ямар нэг өөрчлөлт байхгүй.

Одоогийн хэрэгжиж буй хуульд НДШ-ийг цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос НДШ авч байгаа. Яг энэ хэвээр байгаа. Тиймээс бүх төрлийн орлогоос НДШ авна гэдэг нь худал мэдээлэл бөгөөд андуурал болсон гэдгийг албан ёсоор хэлье.

Мөн олон нийт ч мөн үүгээр дамжуулан "Нийгмийн даатгалын багц хууль"-тай танилцах нь зүйтэй.

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын бодолтын асуудал яригдаж байна. Энэ нь тэтгэврийг яаж тогтоох вэ гэдэг асуудал юм. Энэхүү өргөн барьсан хуулиараа илүү шударга, тэтгэврийг нэмэгдүүлэх бодлогын хувилбаруудыг санал болгосон.

Мөн 45 хувийг буулгасан гэдэг асуудал яригдаж байна. Энэ нь 1979 оноос хойш төрсөн хүмүүст огт хамаарахгүй. 1979 оноос хойш төрсөн хүмүүсийн тэтгэвэр өөр бодолтоор бодогдоно. Жил бүр 45 хувийг хоёр хувиар бодох бодлогын хувилбаруудыг оруулж ирсэн. Энэ нь 2029 оноос эсвэл түүнээс хойш хэрэгжих юм. Энэ нь тэтгэвэр тогтоолгох болон ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тэтгэврийг бууруулахгүй байх бодолтын хувилбаруудыг оруулж өгсөн.

Бидний оруулж өгсөн хувилбараар улсад олон жил ажилласан хүмүүс өндөр тэтгэвэр авах юм.

-Тэтгэвэр, нийгмийн даатгалын шинэчлэл гэж яригдаж байна. Мөн шинэ хуулиар төрийн сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулна гэдэг асуудал яригдаад байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Одоогийн хуульд тэтгэврийн сангийн хөрөнгийг Монголбанкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас, Арилжааны банканд байршуулах гэсэн сонголттой байгаа. Бид үүнийг нь хуулийн төсөлдөө дөрөв болгон нэмсэн.

Энэ нь төв, төрийн сан дээр байршуулна гэсэн хуулийн заалтыг нэмсэн. Гэхдээ энэ нь эрэмбэ дараатай байна. Тухайлбал,

  1. Засгийн газрын үнэт цаас
  2. Монголбанкны үнэт цаас
  3. Төв, төрийн санд байршуулах
  4. Арилжааны банканд байршуулах.

Гэхдээ арилжааны банканд байршуулахдаа тодорхой шалгуур, нөхцөлийг харгалзаж үзнэ. Жишээлбэл, тухайн банкны системийн ач холбогдол, мөнгөн хөрөнгийг дүйцүүлж, Монголбанктай ярилцаад тавьж өгсөн.

Ерөнхийдөө нийгмийн даатгалын сангийн мөнгө нь даатгуулагчдын, ажил олгогчдын мөнгө. Бидний зүгээс найдвартай байх асуудлыг чухалчилж байгаа. Тиймээс төв, төрийн сан гэдэг асуудлыг тавьж өгсөн.

-Хөдөлмөр эрхэлж буй залуус маш өндөр өртөг бүхий НДШ төлж байгаа ч эргээд үр ашгаа хүртэж чадахгүй байна гэдэг асуудал яригддаг. Тэгвэл нийгмийн даатгал төлөгчдөд чиглэсэн ямар уян хатан зүйл заалт, өөрчлөлт орж байна вэ?

-Өмнө хэлсэнчлэн тогтолцоо буюу системийн өөрчлөлт хийх гэж байгаа. Тиймээс 1979 оноос хойш төрсөн хүмүүс нийгмийн даатгалын санд ямар хэмжээний шимтгэл төлсөн түүнтэй дүйцэхүйц шударга тэтгэвэр авах боломжийг нээж өгч байна.

Нөгөөтээгүүр иргэдийн хүсээд буй НДШ-ийн тодорхой хувийг мөнгөжүүлье. Ингэсэн тохиолдолд өвлүүлэх боломжууд нээгдэнэ. Түүнээс гадна НДШ-ийн буюу хуримтлалын сангийн мөнгөө боловсрол, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэг зүйлд зарцуулах боломжуудыг шинэ хуулийн төслөөр нээж өгч байгаа.

Мөн хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог оруулж өгч байна. Ингэснээр ААН, албан байгууллага, даатгуулагчид Нийгмийн даатгалын санд шимтгэл төлөхөөс гадна хувийн тэтгэврийн сангуудад шимтгэл төлөх боломжууд нээгдэнэ. Энэ тохиолдолд СЗХ, Монголбанк, хяналт шалгалтын байгууллагууд хариуцлагатай байх зохицуулалтыг хийж өгсөн.

-Давхар даатгалын тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог энэ хуулийн төсөлд оруулж ирсэн. Монгол Улс нь олон давхарт тэтгэврийн тогтолцоотой байна.

  • Энэ нь НДШ төлсөн боловч эрх үүсээгүй хүмүүс байдаг. Энэ хүмүүс нь халамжийн сангаас тэтгэвэр авах нэгдүгээр давхаргын хүмүүс юм.
  • Хоёрдугаар давхаргын хүмүүс нь төлсөн шимтгэл, ажилласан жилтэй уялдаатай тэтгэвэр.
  • Гуравдугаар давхаргын хүмүүс нь хувийн нэмэлт тэтгэврийн сан буюу хувийн тэтгэврийн сангуудад НДШ төлөөд түүнээсээ тэтгэвэр авах боломжуудыг нээж өгч байгаа. Үүнийг олон давхаргат тэтгэврийн тогтолцоо гэж нэрлэж байгаа.

-Багц хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангийн алдагдлын тооцоолол орсон байх?

-Бид олон төрлийн тооцооллыг хийсэн. Мөн хамгийн гол асуудалд бол Нийгмийн даатгалын сангийн засаглал, менежментийг сайжруулах. Үүнтэй уялдаад Нийгмийн даатгалын сан алдагдалгүй байх, даатгуулагчдад, ажил олгогчдод ашигтай байх бодлогын шийдлүүдийг нээж өгч байгаа.

Одоогоор Нийгмийн даатгалын сан алдагдалгүй ажиллаж байгаа. Улсын төсвөөс ямар нэг татаас авахгүй байгаа.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

О.Цогтгэрэл: Шинэ даргад асар их үүрэг хариуцлага, хүлээлт үүсэж байгаа тул бид намын даргаа бүрэн бүрэлдэхүүнээрээ дэмжиж ажиллана
О.Цогтгэрэл: Шинэ даргад асар их үүрэг хариуцлага, хүлээлт үүсэж байгаа тул бид намын даргаа бүрэн бүрэлдэхүүнээрээ дэмжиж ажиллана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.