Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Шинэ даргад асар их үүрэг хариуцлага, хүлээлт үүсэж байгаа тул бид намын даргаа бүрэн бүрэлдэхүүнээрээ дэмжиж ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, намын даргаа сонгож, Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгэгдсэн намын даргатай боллоо. Иймээс ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Юуны түрүүнд нэг зүйлийг онцгойлон хэлэх хэрэгтэй байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ойлгомжгүй байдал АН-д үүсэж, цаашид Төрийн асуудал болж үргэлжилсэн. Үүнд цэг тавилаа. Анхнаасаа эв нэгдлийн талд байж, тэр тусмаа баруун төвийн үзэл баримтлал дээрээ тууштай зогсохыг шахаж, шаардаж, дэмжиж ирсэн намын гишүүд, дэмжигчид, ард иргэддээ мэнд хүргэе.

Цэгцрэх асуудал бол нэг хэрэг. Нөгөө талаар шинэ даргад асар их үүрэг хариуцлага, хүлээлт үүсэж байна. Яагаад гэхээр хэт олонхоор нэг нам засаглаж байгаа. Тэр нам эрх чөлөөг боомилсон, хувийн өмч рүү халдсан, тэр тусмаа хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө рүү халдсан, эцэстээ хууль, төрийн дарангуйлалд оруулсан.

Иргэдийн амьдрал ядуу байна, шударга бус байдал хавтгайрчихлаа. Олон улсын авлигын индексэд хоёр оронтой тоонд байсан улс орон гурван оронтой тоо руу орчихлоо. Иргэд ч тэр, олон улсын статистик ч тэр ингэж үзэж байгаа. Иймд намын шинэ даргад өндөр хариуцлага ногдож байна. Манай нам бүрэн бүрэлдэхүүнээрээ намын даргаа дэмжиж ажиллах болно." гэв.

Өсвөрийн сүмочид “Хакухо кап“-аас нэг алт, нэг хүрэл медаль хүртжээ
Өсвөрийн сүмочид “Хакухо кап“-аас нэг алт, нэг хүрэл медаль хүртжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.