Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмгөөлөгч Б.Мэргэн: Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор бүртгэлийн байгууллагын санаатай, санамсаргүй алдаанууд ил болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Ийнхүү өчигдөр буюу /2023.01.16/-наас эхлэн эцэг, эхчүүдэд мессежээр хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжтой эсэх талаар мэдээлэл хүргүүлсэн боловч бүртгэлээс үүдэн хэд хэдэн асуудал гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан өмгөөлөгч Б.Мэргэн дараах мэдээллийг өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Тодруулбал, "Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор бүртгэлийн байгууллагын санаатай, санамсаргүй алдаанууд ил болж байна даа. Өмгөөлөгчийн хувиар зөвлөгөө өгөхдөө, хэрэг маргаан өмгөөлөхдөө эдгээр алдаануудтай тулгарсаар ирсэн. Хүмүүст хэлэхээр арай ч тийм биш байлгүй дээ л гэдэг. Гэвч өөрсдөө гэнэт хүүхэдтэй болох, хүүхэд нь алга болчих, хаанаас ч юм эхнэр /нөхөр гараад ирэх зэргээр бүртгэл нь алдаатай болоод ирэхээр ойлгоцгоож байна уу.

Яалт ч үгүй гэрлэлтээ биечилж бүртгүүлээд, гэрчилгээгээ аваад, ашиглаад олон жил болсны дараа тамга, гарын үсэгтэй баримт нь хуурамч гэгдэж, хүүхдүүд нь бүртгэлгүй болж, архивт нэг ширхэг ч цаас алга гээд эцэстээ бүр өөрийнх нь нэр хүртэл эсрэг хүйстний нэртэй гэж бүртгэгдсэн байх тохиолдол ч гарсан. Гол нь ямар ч асуудалгүй 20, 30 жил болсны дараа бүртгэл яагаад өөрчлөгдчихөв, баримтууд яагаад алга болчихов гэдэг нь сонин.

Ер нь дор бүртээ бүх бүртгэлээ үнэн зөв үү гэдгийг цахимаар биш очоод шалгачих нь ирээдүйд гарах эрсдэлээс сэргийлэх байх шүү. Амьдралд юу ч тохиолдоо билээ" гэжээ.

АН-ын даргад М.Чимэддорж өрсөлдөхөө илэрхийлж, Ц.Баатархүү нэрээ татжээ
АН-ын даргад М.Чимэддорж өрсөлдөхөө илэрхийлж, Ц.Баатархүү нэрээ татжээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.