Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Амгалан: Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний ар гэрийнхэнд гэмт этгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж өгөх хууль хэрэгжиж эхэлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 53 секунд

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг нар "Шүүх шинжилгээний тухай хууль"-ийн талаар мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "ЗГ-аас Шүүх шинжилгээний тухай хуулийг санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг би ахалж, 7-8 сарын хугацаанд иргэдийн дунд хэлэлцүүлэг хийж, УИХ-аар батлуулсан. Шүүх шинжилгээний тухай хууль нь энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Зорилго нь хэрэг маргааныг үнэн бодитойгоор, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэхэд оршино. Тодруулбал, хэрэг маргаан гарсан оролцогч, холбогдогч нар ял завшихгүй байх, мөн хэлмэгдэхгүй байх асуудлыг л зохицуулна. Мөн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх заалтыг иргэн болон эрүүгийн, бусад хуультай нэмэлт өөрчлөлтөөр зохицуулахаар оруулсан. Хуулиндаа сэтгэцэд учирсан хор хохирол гэж оруулсан.

Түүнчлэн шүүх шинжилгээний байгууллага энэ сарын 1-нээс Засгийн газрын агентлаг болсон. Орон тоог батлахаар ажиллаж байгаа" гэлээ.

-Амь насаа алдсан тохиолдолд хэрхэх вэ?

-Олон Улсын практикт янз янзаар үнэлж байгаа юм билээ. Жишээ нь, нас барсан иргэний үнэлгээ БНСУ-д 80 сая вон. Өнөөдрийн шинэ хуулинд гурван аргачлал явж байна. Нас барсан иргэний ар гэрийнхэнд нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнээр олгох суурь үнэлгээг тавьж өгсөн. 82 сая төгрөг.

Хоёрдугаар үнэлгээ, 22 настай иргэн нас барлаа гэж үзэхэд 72 насална гэж тооцоод 50 жил хөдөлмөр эрхэлсэн бол гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нугалан 2.750 мянган төгрөг болно. Үүнийг 50 жилээр нь үржүүлээд 137 орчим сая төгрөгийн суурь үнэлгээ гарна.

Гуравдугаарт, гэмт хэргийн улмаас бүтэн өнчирч үлдсэн хүүхдүүдэд энэ аргачлалыг 2 дахин нэмэгдүүлж олгоно. Ингэхээр 137 сая төгрөг маань 260, 270 сая төгрөг болно гэсэн үг. Энэ бол зөвхөн шүүх шинжилгээний байгууллагаас гаргаж тавьсан мөнгөн дүн. Цаашид шүүхийн шатанд тухайн хүний хийж хэрэгжүүлэх боломжтой байсан боломжийг нотолж, шүүх дээр энэ үнэлгээг нэмэгдүүлэх боломжтой.

Мөнгөн дүнг гэм буруутай этгээд барагдуулна. Төлбөрийн чадваргүй хүн байвал ялыг нь нэмэгдүүлнэ" гэлээ.

АТГ-аас Т.Аюурсайханы шадар туслах асан ХБХХЕГ-ын дарга И.Даваадоржийг “нүүрсний“ хэрэгт холбогдуулан цагдан хорьжээ
АТГ-аас Т.Аюурсайханы шадар туслах асан ХБХХЕГ-ын дарга И.Даваадоржийг “нүүрсний“ хэрэгт холбогдуулан цагдан хорьжээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.