Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэх уриатай гаалийн байгууллагаар хэдэн мянган тонн нүүрс гарч байхад МАН мэдэхгүй байна гэж байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Нүүрсний хулгайчтай холбоотой 17 нэрс зарласантай холбогдуулан АН-аас мэдээлэл хийв. АН-ынЕрөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал иний гарт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүх бичиг баримт байна. Тус компаниас үүдэлтэй томоохон хулгайн хэргийг зохион байгуулалттай хийсэн байж болзошгүй байна. АН-ын гишүүд л нүүрсний хулгайг хийсэн мэтээр нийгэмд сурталчилж байгаа. Эсвэл өөрсдийн намдаа нөлөөгүй хэдэн нөхдөөр туг тахиж үзэж байна.

Бид өчигдөр гурван хүний нэрийг зарласан. Тодруулбал, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар, П.Анужин гурван хүний нэрийг хэлсэн. Өчигдөр зарласан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт нь ГЕГ-ын даргаар ажиллаж байсан. Энгийн логик уялдаа энэ бүхнээс хөвөрч байна. Нүүрсний хулгайтай холбогдсон хүний эхнэрийн дүү нь ГЕГ-ын даргаар томилогдож байдаг.

Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэдэг уриатай гаалийн байгууллагаар хэдэн мянган тонн нүүрс гарахад гаалийн даргын мэдээлэлд орохгүй, МАН мэдэхгүй байна гэж байхгүй. Та бүхэн жүжиг тоглохоо болиод хулгайгаа өөрсдийн Засгийн газар дотроос хайгаад зоримог шийдвэрийг гаргахыг хүсэж байна" хэмээн хэллээ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг томилжээ
Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг томилжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд