Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг хоёр хүнд буюу АНУ-ын монголч эрдэмтэн доктор, профессор Жэк Уэтерфорд болон Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарт гардуулахаар болсон. Харин иргэдийн зүгээс зүрхний эмч Б.Болдсайханд өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын гавъяат эмч. Хүмүүс гавъяатыг нь өгөх ёстой гэж баахан бичсэн байна билээ. Монголын анахаагын салбарт, тэр тусмаа зүрхний чиглэлд олон жил ажиллаж байгаа туршлагатай шилдэг эмч нарын нэг. Энэ жилийн онцлог бол Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой болж байна. Монгол бахархлын өдрүүдийг ч ковидоос болж сүүлийн жилүүдэд тэмдэглэж чадаагүй.
Тэгэхээр бид энэ жил Чингис хааны судлалаар олон улсын түвшинд Монголыг сурталчилсан нэрт эрдэмтэнд Чингис хаан одонг олгосон" гэлээ.