Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханаар ахлуулсан Баянзүрх дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдаанаар гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдэн шалгагдаж, шүүгдэж байгаа болон хорихоос өөр төрлийн ял авсан, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдийн эрх, эрх чөлөөг хангах, эрх ашгийг нь хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авах, шаардлагатай үйлчилгээнд хамруулах замаар хорьж шийтгэхээс хөндийрүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа П.Очбадрах гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн гэрч хохирогч, сэжигтэн хүүхдүүдийн өнөөгийн тоон мэдээлэл, Баянзүрх дүүргийн гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн хэлтсийн дарга Ц.Үүрцайх Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2022 оны эхний 10 сард хийгдсэн үйл ажиллагааны товч танилцуулга, Хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан мэргэжилтэн Н.Отгонжаргал Хүүхдийн эрхийн хууль зүйн хороогоор үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа мэдээлэл тавилцуулж Хурлаар 3 асуудлыг хэлэлцэж Ажлын албатай хамтран ажиллах мэргэжилтэн, үйлчилгээ шаардлагатай байгаа 3 кейсийн хүрээнд 5 хүүхдийн асуудал, Хэлтэс тус бүрт журамд заасан ажил үүргийн хүрээнд ажиллах зөвлөмжийг гарган хүргүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.