Баянзүрх дүүргийн Засаг дарга болон холбогдох алба хэлтэс хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хуралдаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, холбогдох яам, мэргэжлийн байгууллагад уламжлах талаар санал солилцлоо.
Судалгаанаас үзэхэд Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны бүртгэлтэй 35277 хүүхэд амьдардаг. Үүнээс 2021-2022 оны хичээлийн шинэ жилд Баянзүрх дүүргийн 28979 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдсан байдаг. Тэгвэл 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн тухайд 35277 хүүхэд бүрэн хамрагдана. Харин харьяалал өөр, түр оршин суудаг 4650 хүүхдийг цэцэрлэгт хамруулахад хүндрэл үүссэн. Энэ асуудлыг цомцог гэр, түрээсийн байр ашиглах зэргээр зохицуулалт хийж, холбогдох яам хэлтэст яаралтай мэдээлж арга хэмжээ авахуулахыг дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өглөө.