Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 354 байршилд 17.7 км хашаа, хайс чөлөөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажил эхэлсэн. Ийнхүү тухайн жилдээ буюу 2021 онд 183 байршлын 713 зөрчлийг арилгасан юм.

"Нийслэлийн Засаг даргын 2022 оны захирамжаар 376 байршилд зөрчлийг арилгаж 20.2 км газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн юм. Өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн уг ажлын хүрээнд 354 байршилд 17.7 км хашаа, хайс чөлөөлж, ажлын явц 94.1 хувьтай үргэлжилж байна" гэж Нийслэлийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ВИДЕО: Ойрд Монголчуудыг тусгай үүргийн нислэгээр татан авахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсжээ
ВИДЕО: Ойрд Монголчуудыг тусгай үүргийн нислэгээр татан авахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсжээ
 
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.