МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд 11 цагт хуралдахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Удирдах зөвлөлөөр Бага хурлын товоо зарлан тогтох бөгөөд улс төрийн бусад асуудлуудыг хэлэлцэх аж.
Тодруулбал, МАН-ынхан дунд хүлээлт үүсгээд буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаа үргэлжлүүлэх эсэхийг шийдэх Бага хурлыг ирэх сарын эхээр хийхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалж мөн мэдээлсэн юм. Учир нь намын дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга давхар ажил хашихыг хориглосон заалт бий.
Тиймээс уг заалтыг өөрчлөх эсвэл дүрмийн дагуу дараагийн генсекийг үргэлжлүүлэх томилох эсэхийг Бага хурлаас шийдэх юм.
Бид МАН-ын Удирдах зөвлөлийн хуралтай холбоотой асуудлуудыг цаг алдалгүй эргэн мэдээлнэ.
Б.Мягмарсүрэн