Өнгөрсөн Баасан гарагт БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр өглөөний 09 цагт эхэлж, бүтэн өдөр үргэлжилсэн боловч шүүхээс шийдвэр гаргаж амжилгүй маргааш дахин үргэжлүүлэхээр болжээ.
Тэгвэл шүүгдэгч иргэн Э.Одбаярын манай сайтад мэдээлэл өгөхдөө тэрбээр, "Өнгөрсөн онд өрнөсөн Цахим үндэстэн арга хэмжээг эсэргүүцсэн NoDoubleStandart хөдөлгөөнтэй холбоотой болон 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулж, яллагдагчаар татаад буй. Үүнээс гадна Дорнод аймагт хүүхэд машин дайруулсан видео бичлэгийг ил болгохдоо МАН-ын гишүүдийн нэр хүндэд халдсан гэх агуулгаар Ерөнхий сайд шүүхэд гомдол гаргасан байна. Уг нь тухайн хэргийн бичлэг устаж дарагдах гээд байсан болохоор тус аймгийн иргэн намайг шүгэл үлээхийг хүссэний дагуу би өөрийн цахим хаягтаа нийтэлсэн. Тэр бичлэгийг одоо хүртэл устгаагүй учраасМАН-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ гэсэн гурван статусаар гомдож байгаа гэдгийг шүүх хуралд оролцож буй төлөөлөгчид нь хэлж байна." хэмээсэн юм.