Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

мэдээний өрөө, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэлэлцэх хуралдаан завсарлалаа.

Өнөөдөр буюу 2024.12.02-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж, шүүх хуралдаан 20 цаг 00 минутад завсарлалаа.

Шүүх хуралдааны эхний өдөр биечлэн 23, цахимаар 2 өмгөөлөгч санал, тайлбараа хэлсэн юм. Шүүх хуралдаанд оролцогчдын бүртгэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 08 цаг 20 минутаас 08 цаг 50 минутын хооронд Улсын дээд шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд бүртгэнэ.

ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж боллоо
ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж боллоо
 
Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэл тогтоогдоогүй тул ЭРҮҮЛ МЭНДИЙН шалтгаанаар суллалаа
Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэл тогтоогдоогүй тул ЭРҮҮЛ МЭНДИЙН шалтгаанаар суллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.