16 настай охины амь насыг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, хэргийн газар хамт байсан гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Амь хохирогчийн ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаа мэдэгдээд байсан. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу тавдугаар сарын 1-ний өдөр товлогдоод буй.

Давж заалдах шатны шүүх хуралд хохирогчийн талаас Анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго, М.Баасанбат нар болон Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын таван өмгөөлөгч оролцох юм.

1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
 
Д.Энхтүвшин: Хэдүүлээ дарга цэрэг эсвэл яаралтай горимоор орж ирсэн хуулийг л ярьдаг боллоо
Д.Энхтүвшин: Хэдүүлээ дарга цэрэг эсвэл яаралтай горимоор орж ирсэн хуулийг л ярьдаг боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!