Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Н.Алтанхуяг таны тавьсан балаг, өрийг өнөөдөр энэ үе төлж байгаа шүү. Таны сандрах чинь зөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар Хөгжлийн банкны мэдээллийг сонсов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Сангийн сайд Б.Жавхланг "Б.Жавхлан бол гэмт хэрэгтэн мөн юм байна. Учир нь Ц.Даваасүрэн гишүүн Б.Жавхланг Хөгжлийн банкийг дампууруулсан тухай хэд хэдэн удаа ярьсан. Тэр хүнийг алчих вий дээ. Б.Жавхланг Ерөнхий сайдын нэрийг барьж тараасан мэдээллээсээ шал өөр буюу гүтгэлгийн шинжтэй материалыг УИХ-ын эндэр дээрээс уншиж байна" хэмээсэн. Хариуд нь Сангийн сайд Б.Жавхлан "Н.Алтанхуяг та одоо сандраад хэрэггүй. Монгол Улсын өр зээлийн асуудлаар шударга хүн болж ярих эрх байхгүй. Таны тавьсан балаг, өрийг өнөөдөр энэ үе төлж байна" гэсэн юм.

Н.Алтанхуяг: Б.Жавхлан Ерөнхий сайдын нэрийг барьж тараасан мэдээллээсээ шал өөр юм ярьж байна. Б.Жавхлан гэмт хэрэгтэн мөн юм байна
Н.Алтанхуяг: Б.Жавхлан Ерөнхий сайдын нэрийг барьж тараасан мэдээллээсээ шал өөр юм ярьж байна. Б.Жавхлан гэмт хэрэгтэн мөн юм байна
 
Л.Гантөмөр: Том асуудал бол газрын тос урагшаа ахихгүй байна
Л.Гантөмөр: Том асуудал бол газрын тос урагшаа ахихгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.