Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг албаныхан танилцуулж байна. Энэ үеэр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат "Эрдэнэс Тавантолгой" компанид оффтейк нөхцөлтэй дөрвөн гэрээ байна. Үүний нэг нь маш нууцын зэрэглэлтэй. Засгийн газраас энэ гэрээнүүдийг ил болгох асуудлыг тавьж буй учраас гэрээний нөгөө тал болох харилцагч талтай ярилцаж хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Би аравдугаар сарын 26-нд томилогдсон. Аравдугаар сарын 25-ны өдөр 70 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээ орж ирсэн. Түүний урьдчилаа төлбөр болох 20 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхээр оруулж ирсэн. Би түүнийг нь нягталж үзээд, барьцаагүй, баталгаагүй, компанийг эрсдэлд оруулахуйц компанид давуу байдал олгохоор нөхцөл байдал үүсгэсэн гэрээний санхүүжилтийг гаргахаар оруулж ирсэн учраас Санхүүгийн албаны дарга, худалдан авалтын дарга, Ерөнхий нягтлан, уул уурхайн газрын дарга, дотоод хяналтын дарга нарыг албан тушаалыг нь өөрчилсөн. Энэ үйлдлийг нь шалгуулахаар АТГ-д өгсөн. Хууль хяналтынхан шалгах байх. Төрийн өмч эрсдэлд орох ёсгүй. Компанийг эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх байдлаар хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй учраас эдгээр хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн" гэв.