Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“2023 оны төсөвт шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөх төсвийг суулгахгүй бол энэ тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр \2022.10.25\ хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцлээ. Мөн энэ үеэр Эрчим хүчний үнэ тарифийгн хөнгөлөлт үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж тайлбар авлаа.

УИХ-ын үйлдвэржилтийн бодлоыгн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин "Эрчим хүчний яамнаас асууя. Гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журамыг дагасан тогтоол чинь хүчинтэй байгаа юу.2023 оны төсөвт энэ хөнгөлөлтийг үзүүлэх эсэх талар тодруулах шаардлагатай байна. Хэрвээ төсөвт хөнгөлөлтийн зардлыг суулгаагүй бол тогтоолыг хүчингүй болговол яасан юм" гэлээ.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай "Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан тогтоолын хүрээнд энэ оныг хүртэлх хугацаанд шөнийн тарифийг хөнгөлж ирсэн. Өнөөдрийн байдлаар хуримтлагдсан орлого 14.1тэрбум төгрөг, 2023 онд шаардагдах тооцооллоор 37.3 тэрбум төгрөг гэж үзэн нийт 52.4 тэрбум төгрөгийг ирэх оны төсвт суулгах шаардлагатай байгаа. Мөн ААН-ийн цахилгааны тарифийг кВт тооцооллоос хамааруулан 28 хувиар нэмэгдүүлэх асуудлыг Эрчим хүчний сайд мэдээлсэн байгаа. Хэрэв цахилгааны үнэ тариф нэмэгдвэл. Энэ хөнгөлөлтийг үзүүлэхгүй байж болох юм гэсэн байр суурийг яамны зүгээс илэрхийлж байгаа" хэмээлээ.

Есөн хүүхдэд зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг засах мэс заслыг амжилттай хийжээ
Есөн хүүхдэд зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг засах мэс заслыг амжилттай хийжээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.