Сүүлийн хэдэн жил хэрүүл маргаантай байсан АН-ынхан өнгөрсөн есдүгээр сарын 28-нд "Эвлэрэл"-ийн уулзалт хийсэн байдаг. Тус уулзалтад АН-ын лидерүүдээс Ц.Элбэгдорж, Да.Ганболд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, МУГЖ Д.Сосорбарам, нийтлэлч Баабар, Сангийн сайд асан С.Баярцогт, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Фортуна Н.Батбаяр, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Н.Алтанхуягийг төлөөлж, Б.Ариунсан, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг төлөөлж, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, И.Мөнхжаргал, мөн М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Д.Эрдэнэбат, өмгөөлөгч О.Алтангэрэл, Д.Оюундарь, Ч.Отгочулуу, А.Цэрэнбат, н.Эрдэнэбүрэн, Х.Тэмүүжин, Ц.Баатархүү, Д.Монголхүү гээд тус намын олон гишүүд оролцсон байдаг.
Тэгвэл Ц.Элбэгдорж "Эвлэрэл"-ийн ээлжит уулзалтаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй хийжээ. Уулзалтад АН-ын бүлгийн 11 гишүүнээс 10 нь буюу Д.Бат-Эрдэнээс бусад нь бүгд оролцсон байна.
Энэ тухай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Эрхэм гишүүдтэй уулзлаа. Халуун дотно яриа өрнүүлэв. Түмний үйлс, намынхаа нэгдэл нягтралын төлөө итгэл төгс байна дөө" хэмээжээ.