Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үер, хөрсний нуралтаас болж 33 хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Балбын баруун хэсэгт үер, хөрсний гулгалт болж 33 хүн амиа алдсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Муссон борооны хамгийн хүчтэй нь баруун хойд нутгийн Карнали мужид орж, олон мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. Мөн нуранги, үерийн улмаас олон зуун байшин эвдэрч сүйдсэн аж.

Түүнчлэн 22 хүн сураггүй алга болсон бөгөөд олон хүн шархадсан байна. Үргэлжилсэн борооны улмаас уулархаг бүс нутагт очиход хүндрэлтэй байгааг аврагчид тайлбарлажээ. Энэ талаар цагдаагийн төлөөлөгч “Бид цагдаагийн алба хаагчдыг газар дээр нь дайчилсан. Аврах нисдэг тэрэгний ажиллагааг зохион байгуулсан” хэмээсэн байна. Гэвч харамсалтай нь цаг агаарын байдал сайжрахгүй байгаа учраас ажил удаашралтай байгаа гэжээ.

Сураггүй алга болсон тухай ихэнх дуудлагууд нам дор орших Каликот дүүргээс ирсэн байна.

Крымийн гүүрний дэлбэрэлттэй холбогдуулан 8 хүнийг саатуулжээ
Крымийн гүүрний дэлбэрэлттэй холбогдуулан 8 хүнийг саатуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.