Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 09 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болох аж. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж үг хэлэх бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд 100 гаруй улс төрийн тэргүүний түвшинд биечлэн оролцохоо мэдэгджээ.

Ковид-19: Сүүлийн 24 цаг халдварын тохиолдол  34-өөр нэмэгдлээ
Ковид-19: Сүүлийн 24 цаг халдварын тохиолдол 34-өөр нэмэгдлээ
 
“Бишрэлт Метал“ багийн тоглогч Devon Scout “Хасын хүлгүүд“ багийн тоглогч А.Азбаяраас уучлал гуйжээ
“Бишрэлт Метал“ багийн тоглогч Devon Scout “Хасын хүлгүүд“ багийн тоглогч А.Азбаяраас уучлал гуйжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.