Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж буй. Өнөөдөр өглөө эхэлсэн хуралдааны үеэр ИТХ дахь МАН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан юм. Тэгвэл хуралдааны завсарлагааны үеэр Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлээд буй Э.Болормаа аймгийн АН байран дээр ирж уулзаад явсан талаар ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Л.Энхбаяр мэдээлэл өгөв.
Тэрбээр "Нэр дэвшигч Э.Болормаа хурлын завсарлагааны үеэр манай намын төлөөлөгч нартай уулзья, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлье гэж өөрөө хүсэлт тавьсан. Бидэнтэй ирж уулзаад явлаа. Улс төрийн нөхцөл байдлаа өөрөө дүгнэж байгаа байх. Манай бүлгийн 13 төлөөлөгч өөрсдийнхөө сонирхсон асуултуудыг асууж, ярилцлаа" гэв.