Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар Засаг даргад нэр дэвшүүлсэн МАН-ын тогтоолыг хэлэлцэж буй. Хуралдааны үеэр заалнаас Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлсэн. Тэгвэл Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Т.Дэлгэрсайхан энэ талаар "Нутгийн өөрөө удирдах байгууллагын дархлаа гэж зүйл бий. Энэ утгаараа бид бүхэн 2020 онд 41-үүлээ сонгогдсон. Нутгийн 90 мянган иргэдийн төлөөлөл болж сонгогдсон 41 төлөөлөгч ард түмэндээ дүнгээ тавиулах цаг ирж байна. Би нэрээ татахгүй. Нэрээ дэвшүүлнэ" гэлээ.
Т.Дэлгэрсайхан: Би нэрээ татахгүй, аймгийн Засаг даргад нэрээ дэвшүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.