Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Банкуудын зээлийн чанарыг шалгаж байгаатай холбогдуулан банкууд зээл гаргалт дээрээ болгоомжтой хандаж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 26 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Хичээл сургууль эхэллээ. Гэтэл зээл олголт хийгдэхгүй байгаа юм байна. Сургалтын төлбөрийн зээл ч гарахгүй байгаа юм байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ. "

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Монголбанк мөнгөний бодлогоо хатууруулж эхэлсэн. Бодлогын хүүгээ аажим аажмаар нэмэгдүүлсэн. Бодлогын хүү 10 хувьтай байна. Мөнгөний бодлогын хүүг хатууруулчихаар банкуудын зээл гаргах орон зай ч давхар хомсдоод эхэлдэг. Тэр утгаараа зээл олголтод хүндрэл гарч байна. Гэхдээ зээл олголт огт зогсоогүй. Олгогдож байгаа.

Банкны активын чанарын үнэлгээг өнгөрсөн долдугаар сард хийж дууссан. Банкны нийт активын 60 гаруй хувь нь зээл байдаг. Зээлийн чанарыг шалгаж байгаатай холбогдуулан арилжааны банкууд зээл гаргалтдаа болгоомжтой хандаж байгаа.

Нэгэнт активын чанарын үнэлгээ хийгдсэн учир банкнууд IPO хийж эхэлнэ. Банк нээлттэй хувьцаат болж байгаатай холбогдуулан зээл гаргалт багассан гэж Төвбанкны зүгээс харж байна." гэлээ.

С.Ганбаатар: Хэсэг бүлэг “адууны хулгайч“ нийлж байгаад Үндсэн хуульд гар дүрчихлээ
С.Ганбаатар: Хэсэг бүлэг “адууны хулгайч“ нийлж байгаад Үндсэн хуульд гар дүрчихлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд