ОХУ-тай хийх гүйлгээний асуудлаар Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл дараах байр суурийг илэрхийлжээ. Тодруулбал "ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон. Европын холбоо, АНУ, ОХУ-ын банк, хуулийн этгээд хүнийг хоригт оруулах, эргээд хоригт орсон этгээдтэй харилцахгүй байх, харилцсан тохиолдолд тус этгээдэд шахалт үзүүлэх арга хэмжээг эрчимтэй авч байна. Хоригт орсон банктай гүйлгээ хийх нь тухайн банкийг өөрийг нь хоригт оруулах эрсдэлтэй. Тэгэхээр хоёр сонголтын хооронд байна. Банкуудаа дэлхийн санхүүгийн системээс салгаад ОХУ-тай харилцаад явах, эсхүл ОХУ-аас шатахуун авч чадахаа болих. Тэгвэл яг дундуур нь ойлголцож тал бүртэй нь үүсээд буй шахалт, хязгаарлалтын асуудлаа ярилцах, асуудлаа харилцан ойлгуулах, шийдэл гарц хайх боломжтой.
Энэ хүрээнд Монгол Улсын банкуудад үүссэн асуудлыг тодорхой хэлж ойлгуулах нь зүй ёсны асуудал. Ер нь банкууд хоригт орсон банктай харилцахгүй байх нь өөрөө стандарт юм. Одоо ч тийм. Өмнө нь ч тийм л байсан. Өнөөдөр Монгол байна уу, Хятадын банкууд нь яг адилхан энэ хоригтой холбоотой асуудлыг мөрдөөд явж байгаа. Монголбанк, арилжааны банкууд өдийг хүртэл хоригтой холбоотой асуудлын шийдлийг олж, гарц гаргалгааг гаргаад явж байгаа. 2022 оноос хойш энэ олон зөрчил, эрсдэлийг хүлээж шатахуун бараа материалын төлбөр тооцоог сааталгүй хийж байгааг хэн ч ярихгүй байгаа нь харамсалтай" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!