Б.Баатарын ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзах хүсэлтийг шүүхээс буцаажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

“Херо” Б.Баатарыг өнөөдөр ТЕГ-аас баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, "Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатарыг “Үндэсний эв нэгдлийг бусниулах“ үндэслэлээр өнгөрөгч гуравдугаар сараас хойш тагнуулыг байгууллагаас шалгаж буй. Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах" гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад буй билээ.

Түүнийг 30 хоног цагдан хорих эсэхийг шүүх хурал 13:30 цагт эхлэх товтой байсан боловч Б.Баатар өөрийн биеэр оролцох хүсэлт илэрхийлсэн. Тэрбээр 14:00 цагт тус шүүхийн байранд ирж, улмаар Б.Баатар өөрийг нь цагдан хорих эсэхийг шийдэх шүүгч Э.Энхтүвшингээс татгалзах хүсэлт гаргажээ.

Өнөөдөр шүүх хурлын үеэр Б.Баатар ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзах хүсэлт гаргасан ч түүний хүсэлтийг хүлээн авалгүй, буцаажээ.

"Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хориг эсэхийг шийдэх шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.

Нийслэлийн прокурорын газраас "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6.1 дүгээр зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй. Одоогоор түүнийг ямар үндэслэлээр цагдан хорих асуудлыг оруулж ирж буй талаар мэдээлэл тодорхой болоогүй байна.

Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Бат-Өлзий, Э.Батмагнай тэргүүтэй 256 бөх “Нутгийн буян“ группийн 30 жилийн ойд барилдана
Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Бат-Өлзий, Э.Батмагнай тэргүүтэй 256 бөх “Нутгийн буян“ группийн 30 жилийн ойд барилдана
 
Н.Тавинбэх нарт холбогдох 10 аймгийн ДЦС-ын хэргийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 16-ны 11.00 цагт товлолоо
Н.Тавинбэх нарт холбогдох 10 аймгийн ДЦС-ын хэргийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 16-ны 11.00 цагт товлолоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!