Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: АИ-92 шатахууны литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой хадгалах боломжтой

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 42 секунд

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрчим хүчний нөөц, эх үүсвэр нэгдсэн сүлжээ болон түлш шатахууны хангамж, нөөц, үнийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон "2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дунджаар А-80 автобензин 43 хоног, Аи-92 автобензин 28 хоног, Аи-95 автобензин 38 хоног, дизель түлш 30 хоног, ТС-1 онгоцны түлш 25 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж, 2022 оны 4,5,6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензинийн хил үнийг тонн тутамд 840 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрснээр 2022 оны 04 дүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан Аи-92 автобензинийн жижиглэн борлуулалтын үнийг 2,390 төгрөг болгон тогтворжуулсан. 2022 оны 07 дугаар сард ОХУ-ын Роснефть компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензинийн үнийг тонн тутамд 830 ам.доллароор худалдан авах талаар тохиролцоонд хүрсэн. Ингэснээр 1285 ам.долларт хүрээд байсан Аи-92 автобензинийн хил үнийг 830 ам.доллар буюу 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 хүртэл бууруулж, Аи-92 автобензинийн жижиглэнгийн үнийг литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой хадгалах боломж бүрдээд байгаа.

2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд өргөн хэрэглээний Аи-92 автобензинийн үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай” 160 дугаар тогтоолыг батлуулсан. Засгийн газрын 2022 оны 160 дугаар тогтоолоор 2022 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр арилжааны банкнуудаас аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн үнийн дүнгийн 85 хүртэлх хувийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах, зээл олгуулах ажлыг Сангийн яам болон Монголбанк, арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэсэн.Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор дээр дурдсан 161 дүгээр тогтоолд заасан хугацааг сунгаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гэж өөрчилсөн.

Дээр дурдсан тогтоолуудын хэрэгжилтийг хангах, дотоодын зах зээлд борлуулж буй шатахууны хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар холбогдох ажлуудыг зохион байгуулж, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласны үр дүнд өргөн хэрэглээний Аи-92 автобензинийн үнэ сүүлийн саруудад нэмэгдээгүй, тогтвортой байна" гэлээ.

Л.Сумъяабазар: Нийслэлд Сингапурын туршлагыг нэвтрүүлнэ
Л.Сумъяабазар: Нийслэлд Сингапурын туршлагыг нэвтрүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.