Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар шинэ сайд нар мэдээлэл өгч байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Г.Ёндонг “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ийн захирлаар томилохоор болсон.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын бодлогоор томилгоонууд хийгдэж байгаа. Уул уурхай8 хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн хувьд мэргэжлийн уул уурхайн салбарын хүн. Энэ салбарт 30 орчим жил ажилласан Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Таван толгой" зэрэг уул уурхайн үйлдвэрүүд мэргэжлийн удирдлагаар хангагдаж байх ёстой. Нөгөө талаас улс төрийн дадлага туршлагатай, УИХ, ЗГ-ын түвшинд өөрсдийнхөө үйл ажиллагаанд дөхөм болгох үүднээс улс төрийн харилцаа хийх боломжтой хүмүүсийг сонгосон. Улс төрийн харилцаанд Засгийн газарт асуудлаа танилцуулж чаддаг хүн байх нь чухал" гэв.