Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Дэлгэрсайханыг томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Ерөнхий сайдын тушаалыг танилцуулж, аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.

Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангуулж ажиллах, хичээлийн шинэ жилийн нээлтэд бэлтгэх зэрэг цаг үeийн ажлыг тасалдуулахгүй, үргэлжлүүлэн ажиллахыг анхааруулжээ.

Сануулахад, Ховдын Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг удаашруулсан гэх үндэслэлээр өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн.

Харин Б.Дүгэржав нь "Би Засгийн шийдвэр гарахаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ намдаа өгсөн байсан" хэмээсэн билээ. Түүний ярилцлагыг энд дарж уншина уу.

Аи-92 автобензин 33,437 тн буюу 25 хоногийн нөөцтэй байна
Аи-92 автобензин 33,437 тн буюу 25 хоногийн нөөцтэй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд