Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, 200 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Улаанбаатар хот дахь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажил өнгөрсөн оноос эхэлсэн ба энэ гуравдугаар сарын 15-аас эхэлсэн тус ажлын явц 74.5 хувьтай байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн, тохижуулах, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах зорилгоор нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Тэгвэл наймдугаар сарын 15-ны байдлаар 144 байршил дахь 3600 гаруй гараашийг буулган, газар чөлөөлөөд байна.

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 234 дүгээр цэцэрлэгийн урд талын 45 гараашийг буулгаж, газар чөлөөллөө.

Чөлөөлсөн байршилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн өргөтгөл барихаар төлөвлөжээ.

Л.Энх-Амгалан: Төрийн өмчийн их, дээд сургуулиуд болон ХУВИЙН  ЕБС-уудын төлбөрийг НЭМЭХГҮЙ байхаар зохицуулна
Л.Энх-Амгалан: Төрийн өмчийн их, дээд сургуулиуд болон ХУВИЙН ЕБС-уудын төлбөрийг НЭМЭХГҮЙ байхаар зохицуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд