Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Төрийн өмчийн их, дээд сургуулиуд болон ХУВИЙН ЕБС-уудын төлбөрийг НЭМЭХГҮЙ байхаар зохицуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.08.17/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэг, сургуулийн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр " Сургуулийн бүртгэл энэ долл хоногоос эхэлнэ. Хамран сургах тойргийнхоо бус гаднын хүүхдүүд авдаг 1, 18, 23 гэх мэт авлига авч хүүхэд элсүүлдэг 10 гаруй сургуулийн бүртгэлийг нээлттэй ил тод хийнэ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөр болон хувийн ЕБС-уудын төлбөрийг нэмэхгүй байх зохицуулалт хийхээр ажиллаж байна.

Жил бүр 36 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг байсан бол энэ жил нэг ч хүүхдийг үлдээхгүй байх бодлогыг хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулан төр, хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 120 мянган хүүхэд цэцэрлэгт хамруулах хүчин чадалтай байгаа. Түүний 80 мянга орчим нь цахимаар бүртгүүлсэн байна. Дахин 40 мянган хүүхдийн боломж байна. Товчхондоо сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байна." гэв.

Л.Энх-Амгалан: Сурагчдыг шинэ дүрэмт хувцас өмс гэсэн шаардлага тавихгүй
Л.Энх-Амгалан: Сурагчдыг шинэ дүрэмт хувцас өмс гэсэн шаардлага тавихгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд