Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Сурагчдыг шинэ дүрэмт хувцас өмс гэсэн шаардлага тавихгүй

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ болоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайдуул мэдээлэл өгсөн ба хичээлийн шинэ жилтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгсөн юм. Түүнийг мэдээлэл өгсний дараа сэтгүүлчид дараах асуултыг асуулаа.

-Дүрэмт хувцасны асуудалд эцэг эхчүүдэд тулгарч буй хамгийн том асуудал?

-Эцэг эхчүүдийн өөрсдийн сонголт. Сурагчдыг шинэ дүрэмт хувцас өмс гэсэн шаардлага тавихгүй.

-Сургуулиудын зүгээс аль нэг дүрэмт хувцасны компанийн формыг өмс гэсэн шаардлага тавьдаг?

-Энэ тал дээр бид ямар нэг зохицуулалт хийдэггүй. Үндэсний таван оёдлын үйлдвэр буюу хувийн хэвшилийн зохицуулалттай байдаг учир төр үүнд оролцох боломжгүй. Үүн дээр тендер гэсэн ойлголт байхгүй. Иргэд, ЖДҮ-ийнхэн нийлж сум орон нутгийнхаа дүрэмт хувцсыг оёх бүрэн боломжтой.

Б.Мөнхбаатар:  Геодези, зурагзүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, ЗГ-т өргөн барина
Б.Мөнхбаатар:  Геодези, зурагзүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, ЗГ-т өргөн барина
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.