Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туул голд бохироо цутгадаг байсан “Батбродерс майнинг“ ХХК-ны ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Туул голд техникийн тос, масло болон унд ахуйн хаягдал бохир усыг хөрсөнд шингээж бохирдуулсан, уурхайн ухлагийн бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан "Батбродерс майнинг" ХХК-ны ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоолоо.

Энэ талаар БОАЖЯ-аас мэдээлсэн ба "Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонот” нэртэй газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Батбродерс” ХХК нь хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, техникийн тос, масло болон унд ахуйн хаягдал бохир усыг хөрсөнд шингээж бохирдуулсан. Мөн уурхайн ухлагийн бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлүүдийг илрүүлэн, нийлүүлсэн хэсгээс бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авч, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2022.08.15-ны өдрийн 20 цаг 50 минутад зогсоолоо" гэлээ.

2 хүн ба гадаа нарын зураг байж магад

гадаа нарын зураг байж магад

2 хүн ба гадаа нарын зураг байж магад

Голын эрэг дээр хэвтэж байсан 4 хүүхдийг согтуу жолооч дайрч гэмтээжээ
Голын эрэг дээр хэвтэж байсан 4 хүүхдийг согтуу жолооч дайрч гэмтээжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд