Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдээ өргүүлэх зар тавьсан эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй нь тогтоогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Цахим орчинд нэгэн эмэгтэй нярай хүүхдийн зураг байршуулан “Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ, авах хүн байвал аваарай, тэжээж өсгөхөд бэрх байна” гэх зар байршуулсан. Энэ дагуу ЦЕГ-аас шалгалт явуулахад 22 настай, эмэгтэй нөхөр 26 настай эрэгтэйтэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санааны байдлаасаа шалтгаалж 28 хоногтой хүүгийнхээ зурагтай тухайн постыг нийтэлсэн нь тогтоогдсон талаар бид өмнө мэдээлсэн.

Иймд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээж, зар тавьсан эмэгтэйн гэр бүл, нөхрөөс нь мэдүүлэг авсан байна. Учир нь гэр бүлийн хүчирхийллээс хамаарсан байж болзошгүй гэж үзсэн аж. Гэхдээ шалгалтаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй нь батлагдсан ба эмэгтэйд сэтгэлзүйн зөвлөгөө өгч, тухайн гэр бүлийг хяналтад авсан байна.

ЦХХХЯ: “Е-Mongolia”-аас авсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөх асуудлаар банкуудын төлөөлтэй уулзлаа
ЦХХХЯ: “Е-Mongolia”-аас авсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөх асуудлаар банкуудын төлөөлтэй уулзлаа
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна