Налайх дүүргийг хангах сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах бэлэн болсон ба ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн агуулахад хадгалж эхлэхээр болжээ.
Өвөлжилтийн бэлгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөц хэмжээг 200000 тн-д хүргэх, ажлын уялдаа холбоог хангах ажлын хэсэг ТТТ ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажилласан байна.
Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үйлдвэр болон үйлдвэрлэл, түлшний стандартыг байнга хянаж байх үүргийг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын газарт өгсний дагуу ажлын биелэлтийг шалгажээ.