Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн гэх ламын шүүх хурал хойшилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Өнгөрөгч тавдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 45 настай лам "Ө" нь айлд засал хийхээр очихдоо 15 настай охиныг нь "сэржим өргүүлнэ" хэмээн дуудан гаргаж, автомашиндаа суулган шашны зан үйл хийж байгаа нэрийдлээр охины цээжин хэсгийн хувцсыг тайлуулж бэлгийн ёс бус үйлдэл гаргаж, улмаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан.

Уг хэрэгт холбогдуулан шалгагдаж буй шүүгдэгч Ө-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч түр хугацаагаар хойшилжээ.

Тодруулбал, Шүүх хурлын үеэр шүүгдэгч "Ө" нь өөрийгөө цагаатгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ба эхний удаад шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргасан юм. Иймд Баянзүрх дүүргийн 13 шүүгч нэгдэн тус саналыг хэлэлцэх бөгөөд хариуг ирэх долоо хоногийн Мягмар гарагт гаргахаар болжээ.

Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогч болох 15 насны охиныг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан бол хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч, хэрэг үйлдэгчтэй нэг танхимд байх нь сэтгэл зүйн гэмтэл нь дахин сэдрэх эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн тул шүүгч нар өмгөөлөгчийн саналыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Сураггүй алга болсон 13 настай хүүгийн цогцос тогтоол уснаас олджээ
Сураггүй алга болсон 13 настай хүүгийн цогцос тогтоол уснаас олджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд