Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Өр тавьсан хүмүүс нь дефолт боллоо гээд алга ташиж байхад, өрийг нь төлж байгаа бид ачааг нь үүрч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гаргасан бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг байгуулж, сангийн сайдаар ахлууллан ажилиллахаар болсон. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл өгөх үедээ хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

2012-2016 хүртэл онуудад АН засаг барьж байх үед төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн, төсвийн алдагдлыг нөхсөн бондууд гарсан байдаг. Харин 2016 оноос хойш МАН гарсан жилүүдэд ӨРИЙГ ӨРӨӨР ТӨЛЛӨӨ гэж яригдсан. Гэтэл энэ нь өмнө гаргасан бондуудаар өр үүсгээд, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн учир өнөөдрийг хүртэл эдийн засгийн үр өгөөж байхгүй байгаа юм. Тэр өрийг төлөх валютын нөөц байхгүй учир дараагийн өрийг авч өмнөх өрийг төлөхөөс өөр сонголт байхгүй.

Манай Монгол ардын зүйр үг "Үүрэхийг нь чи үүр, янцаглахыг нь би янцаглая" гэдэг шиг өр тавьсан хүмүүс нь одоо дефолт боллоо гээд алга ташаад байдаг, гэтэл одоо өрийг нь төлж байгаа бид хамгийн хүнд ачааг нь үүрч явж байна.

Бид Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хүлээсэн үүргээ биелүүлж явж байгаагийнхаа үр дүнд ДЕФОЛТ болох аюулаас хол байна.

Дотроосоо дефолт боллоо гэж ярих нь "Жоомоо устгах гээд гэрээ шатаана" гэдэгтэй адил зүйл.

Анхны Чингис бондоор санхүүжүүлсэн бүх өр төлбөрийг нэг бүрчлэн шалгаж, хэрхэн хэрэглэсэн, яаж зарцуулсан бэ гэдгийг гаргаж ил тод тавих болно.

Чингис бондын 1,5 тэрбум долларын 50 гаруй хувь нь Хөгжлийн банкин дээр чанаргүй зээл болчихсон байдаг. Энэ нь Хөгжлийн банкин дээр үүссэн хамгийн анхны чанаргүй зээл юм.

Х.Баттулгыг ХОРЛОН СҮЙТГЭХ үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шалгана
Х.Баттулгыг ХОРЛОН СҮЙТГЭХ үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шалгана
 
Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг маргааш 23:00 цагт хааж, шинэчилнэ
Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг маргааш 23:00 цагт хааж, шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.