Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Өмнөговь аймаг анх удаа бие даан 500 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг Засгийн газар дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тухайлбал, Өмнөговь аймаг анх удаа бие даан 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж Даланзадгад хотод баригдах 50 мВт цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр болж байна. Тус аймагт хоёр үндсэн шаардлагыг Засгийн газраас тавьж ажиллана. Нэгдүгээрт, санхүүжүүлэх төсөл нь өөрөө орон нутагт сөрөг дарамт учруулахгүйгээр үр өгөөжтэй байх ёстой. Хоёрдугаарт, тухайн орон нутаг төсвийн чадамжийн хувьд ЗГ-т өрийн эрсдэл үүсгэхгүйгээр төлөх чадамжтай байх ёстой. Даланзадгад хотод 50 мВт ДЦС баригдсанаар томоохон бүтээн байгуулалт бий болно. Энэ онд Өмнөговь аймаг 1.7 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Дээрх 500 тэрбум төгрөгийн бондыг 3-5 жилийн хугацаатай гаргана" гэв.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ өсөж байна. 2023 онд 59.2 сая кВт.ц байсан бол 2033 онд 105.8 сая кВт.ц-д хүрнэ гэж тооцоолжээ. Мөн төвлөрсөн системийн оргил ачаалал 2023 онд 1,636 МВт хүрч, 2022 оноос 11.3 хувиар өссөн нь суурь хэрэглээний аюулгүй байдлыг хангах, дэмжих эх үүсвэр хэрэгцээтэй байгааг харуулж байна. Одоо ашиглаж буй 9МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц нь хуучирсан, 30.6 сая кВт.ц хэрэглээг даах чадвартай, үлдсэн хэрэглээг төвийн эрчим хүчний системээр хангаж байгаа нь найдвартай бус байна. Иймд өсөж буй хэрэглээг хангах хүрээнд 50МВт-ын хүчин чадалтай дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц барих шаардлага үүсээд байна.

Уг станц нь зөвхөн Даланзадгад сумын хэрэглээг хангаад зогсохгүй бүсийн хэмжээнд эрчим хүчний ачааллыг бууруулах, бие даасан хангамж бий болгох, уул уурхайн төсөл, аялал жуулчлал, орон нутгийн хөгжилд суурь дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж үзлээ. Өмнөговь бонд гаргаж буй анхны аймаг болж байна.

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Массажны сандал аваагүй. Зүгээр л налуургатай сандал
БОЛОВСРОЛЫН ЯАМ: Массажны сандал аваагүй. Зүгээр л налуургатай сандал
 
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн  зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.