Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн амийг хөнөөсөн хэрэгтэн уг хэргийг үйлдэх болсон шалтгаанаа цагдаад ийн мэдүүлсэн байдаг. Тэрбээр "Ээж маань шашины байгууллагын итгэгч. Тэр бүх мөнгөө шашины байгууллагад хандивласан. Үүнээс болж дампуурсан. Абэ энэ шашины байгууллагыг дэмжиж ажилладаг гэдэгт би итгэж байсан. Тиймээс энэ хэргийг үйлдсэн" гэж мэдүүлснийг нь Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан юм.
Тэгвэл гэмт хэрэгтний ээж нь "Эв нэгдлийн сүм” гэх Мүүнийн шашны гишүүн юм байна. Энэ талаар тус сүмийн Японы салбарын тэргүүн Танака өнгөрсөн долоо батлаж мэдэгджээ. Танакагийн мэдэгдлээр хэрэгтний ээж 1998 онд сүмд элссэн бөгөөд чин үнэн сэтгэлт сүсэгтэн гэдгийг онцолсон байна.