Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дамбын Хишигжаргалын 7 настай охины азарга аман хүзүүнд ОРЖЭЭ

Ангилал
Нийгэм Social pop Спорт
Огноо
Унших
1 минут 13 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан өнөөдөр болж Төв аймгийн харьяат уяач Б.Нямжавын хээр азарга түрүү магнайд хурдалсан билээ. Тэгвэл аман хүзүүнд орсон 17 дугаартай Х.Баярбасгалан хүүгийн унаж хурдлуулсан хүрэн халзан азарга орсон юм. Уг азарга нь Булган аймгийн харьяат тод манлай уяач Дамбын Хишигжаргалын охин Х.Аминхишигийнх юм байна.

Х.Аминхишиг охин өдгөө долоо настайн дээр моринд ихэд хайртай аж. Тиймээс Дамбын Хишигжаргал охиндоо хүрэн халзан морийг бэлэглэж байжээ. Охины өөрийн өмчийн морь гэдэг утгаар нь нэр дээр уяа сойлгыг тааруулж, хурдлуулдаг юм байна.

Ташрамд дурдахад, хүрэн халзан азарга нь 2019 онд Хөвсгөл аймагт болсон “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд түрүүлж байсан. Мөн 2020 онд онцгой нөхцөлд зохион байгуулсан улсын наадамд аман хүзүүдсэн хурдан буян юм.

ФОТО: Үндэсний бөхийн нэгийн давааны ОНЦЛОХ АГШИН
ФОТО: Үндэсний бөхийн нэгийн давааны ОНЦЛОХ АГШИН
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.