Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн нэгийн даваа үргэлжилж байна. Нэгийн даваанд Улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Д.Лхагвасүрэн, Ч.Гочоосүрэн, Д.Бумбаяр, улсын харцага Г.Элбэг, Г.Батбаяр нар өвдөг шороодсон юм. Мөн сэтгүүлч Ч.Лодойсамбуу улсын заан Д.Амгаланбаатарт, Кекүшюзан Д.Батбаяр улсын начин Н.Мөнхжаргалд тус тус өвдөг шороодлоо.
Харин Монголын 30 дахь мистер сумын заан Т.Батнасан нэгийн даваанд аймгийн хурц арслан Я.Адъяасүрэнийг давсан. Түүнчлэн Тува бөх Оюун Айдын улсын начин Г.Батбаярыг, Монгуш Сылдыс улсын начин Р.Даваадалайг, Монгуш Айдомер улсын начин С.Эрхэмбаярыг, Сайын Белек улсын начин Л.Цэвээнийг, залуу бөх, жүдогийн шигшээ багийн тамирчин Г.Алтанбагана улсын начин Р.Цоггэрэлийг, Тува бөх, сумын заан Карасал Цэдэн-Очир улсын начин Д.Батбаярыг тус тус давлаа.
Ингээд нэгийн давааны онцлох агшинг хүргэе.