Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголчууд жилд есөн удаа бүх нийтээр амардагаас ТАВАН БАЯР ТЭМДЭГЛЭХ ҮЛДЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Ирэх мягмар гараг буюу зургадугаар сарын 14-ны өдөр бүх нийтээр амарна. Бүх нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Монголчууд жилд есөн удаа энэ өдрүүдэд амардаг. Энэ хүрээнд одоогоор таван баяр тэмдэглэх үлджээ. Тодруулбал, УИХ-ын хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д өөрчлөлт оруулсны дагуу Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгон өөрчилсөн.

Дээр дурдсанчлан зургадугаар сарын 14-нд бүх нийтээр амарна. Үүний дараа Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-нээс 20-ныг хүртэл ес хоног амрах юм. Үүний дараа арваннэгдүгээр сарын 24-ний өдөр болон 26-нд Их Эзэн Чингис хааны өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдрөөр тус тус амарна. Мөн арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиох юм.

Х.Нямбаатар: Цагдаагийн алба хаагчийн гаргасан хууль бус үйлдлийн өмнөөс сэтгүүлчдээс УУЧЛАЛТ ХҮСЭЖ БАЙНА
Х.Нямбаатар: Цагдаагийн алба хаагчийн гаргасан хууль бус үйлдлийн өмнөөс сэтгүүлчдээс УУЧЛАЛТ ХҮСЭЖ БАЙНА
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.