Цахим сүлжээнд Нар хотхоны найман давхрын цонхноос дүүжлэгдэж унах гэж байсан хүүхдийг аварсан талаарх дүрс бичлэг цацагдсан. Тус үйл явдал нь Монголд болсон үйл явдал биш аж. Тодруулбал, Казахстан улсын Нурсултан (Астана) хотод ажилдаа явж байсан Сабит гэh залуу найзын хамтаар цонхоор унах гэж байсан гурван настай охиныг хараад яаралтай арга хэмжээ авсанаар охиныг аварч чадсан аж.
Гурван настай охины амийг аварсан залуусыг Онц байдлын яамнаас хүндэт тэмдэгээр болон орон сууцаар шагнахаар болсон талаар мэдээлэл байна. Залуус Кызылордагаас барилгын түр ажил хийхээр ирцгээсэн байжээ.