АН-аас Х.Баттулгын Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өнөөдөр УДШ-д эрх мэдлийг хэн нэгэн мөнгөтэй хүн өгөөгүй. Ардчилсан үндсэн хуулийн дагуу дээд шүүх өнөөдрийн эрх мэдлээ олж авсан. Дээд шүүх Үндсэн хууль болоод бусад хуульд захирагдах үүрэгтэй.
Гэтэл өнөөдөр тусгаар тогтнолын эсрэг үйл ажиллагаа явуулж буй хүнийг бүртгэвэл хатуу эсрэг зогсох ёстой. Улсын дээд шүүх Үндсэн хуулийг дээдэлж ажиллах тангарагтаа үнэнч байх ёстой гэж бодож байна" гэлээ.