Монгол Улсын төрөөс Үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх талаар баримталж буй цогц бодлогын хүрээнд Монгол Улсын Их сургуулийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимээс Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг 20 дахь удаагаа зохион байгуулж байна.Уралдаанд мэргэжлийн ангийн оюутан, мэргэжлийн бус ангийн оюутан, ЕБС-ийн мэргэжлийн багш нар, албан хаагч, байгууллагууд оролцох боломжтой.
Уралдаанд оролцогчидыг зохион бичлэг, хэлц хэллэгийн утга тайлбарлах, Монгол бичгийн дурсгалыг уншиж хичээнгүй бичих, үгийн бүтцээр задлах, хэлцийн утгыг тайлбарлах, сэдвийг уншиж, агуулгад тулгуурлан зохион бичих, олон нийтэд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмэр, оролцоогоор шалгаруулна.
Уралдаан маргааш буюу 2022.4.30-ны 10 цагт МУИС, Хичээлийн II байр, 343 тоотод болох юм.
Шагналын сан:
- Ангилал тус бүрд тэргүүн, дэд, гутгаар байр тус бүр нэг; тусгай байр хоёр.
- Уралдааны дүнг 2022.5.1-нд www.num.edu.mn хуудсанд байршуулж, шагналыг “Үндэсний бичиг үсгийн өдөр” гардуулна.