Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БИЧЛЭГ: УИХ-ын гишүүн Т.Доржханд микрофоноо шидэж, хурал хаялаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ-ын өнөөдрийн /2022.04.28/ хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд микрофоноо шидэж, хурлыг орхин гарлаа. Тэрбээр "Сангийн сайд нь олон улсын зарчмыг ойлгохгүй байна. Хэмнэлтийн бодлого гэж оруулж ирж байгаа бол хэмнэсэн шиг хэмнэх хэрэгтэй. Эндээс харахад хэмнэсэн гэж хэлэх зүйл алга. Гишүүд нь хуваагдан Төсвийн байнгын хорооны даргатайгаа үзэлцээд үр дүнд нь хэмнэлт байхгүй боллоо.

Миний хувьд Сангийн яаманд төсвийн бодлогын хороонд 15 жил мэргэжилтнээр ажилласан. Энэ заалтыг оруулах гэж танай яамныхан хүртэл мөрөөддөг. Гэтэл сайд нь шал өөр зүйл ярьж байна.

Нийт эдийн засгийн 40 хувь нь төсөв, 20 хувь нь төрийн өмчит компаниуд байна. Хамгийн том татвар төлөгч нь төр, хамгийн сайн бизнес хийдэг нь төр, төрөөр бүх тендер дамждаг ийм хөгийн хоёр тусдаа систем руу орчхоод түүнийгээ алга ташаад хүлээж авах юм.

Тойргийн төсвөөсөө гарч бодлого ярья гэхээр жорлон мэтийн хачин зүйл ярих юм. Агуулгаа ойлгохгүй байна, эдийн засгийн онолоо судал, олон улсын түвшингээ харж байж шийдвэрээ гарга. Би бүх саналаа татаж авлаа. Энэ хэмнэлтийн бодлого чинь бүтэхгүйн байна. Ийм ажил хэрэгч биш мэдлэг мэдээлэлгүй байж болохгүй" гэв.

Халдашгүй байдлын дэд хороо маргааш 09.00 цагаас хуралдана
Халдашгүй байдлын дэд хороо маргааш 09.00 цагаас хуралдана
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Дундговь, Өмнөговийн хойд хэсгээр ЦАСАН ШУУРГА ШУУРНА
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Дундговь, Өмнөговийн хойд хэсгээр ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.