Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдашгүй байдлын дэд хороо маргааш 09.00 цагаас хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Учир нь гишүүд яллагдагчаар татсан тогтоолтойгоо бүрэн танилцаагүй, тус хорооны ирц бүрэн бус, хуулийн байгууллагуудаас нэмэлт материал авна гэх шалтгаанаар шийдвэрээ гаргаж чадаагүй юм.

Тэгвэл тус хороог өнөөдөр хуралдах болов уу гэсэн хүлээлт байгаа боловч өнөөдөр хуралдахгүй гэж эх сурвалж мэдээлсэн.

Харин маргааш 09.00 цагаас хуралдахаар болсон гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ. Тэрбээр "Хуулийн хугацаатай асуудлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх шаардлагатай" гэлээ.

Үргэлжлүүлэн 10.00 цагаас ХЗБХ, 11.00 цагаас ТББХ, 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

Г.Занданшатар: Халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороо, чуулганыг маргааш хуралдуулна
Г.Занданшатар: Халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороо, чуулганыг маргааш хуралдуулна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ