Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өнөөдөр болохгүй талаар бид мэдээлсэн. Учир нь Халдашгүй байдлын дэд хорооны нэг гишүүн эзгүй, мөн хуулийн байгууллагаас нэмэлт материал авах, гишүүд нэмэлт тайлбар өгөх зэргээс шалтгаалан маргааш хуралдахаар болоод байсан.
Тэгвэл энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын дарга цахимаар хуралдсан. Маргаашийн УИХ, байнгын хороо, дэд хорооны хурлын дараалал, цагт өөрчлөлт оруулж байна. Хуулийн хугацаатай оруулж ирсэн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын хуулийн хугацаанд шийдвэрлэх шаардлагатай учраас маргааш 09.00 цагаас Халдашгүй байдлын дэд хороо, ХЗБХ 10.00 цагаас, 11.00 цагаас ТББХ, 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаж байна" гэв.