Халдашгүй байдлын дэд хорооноос нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хаалттай хуралдаж эхэллээ. Тэд гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой улс төрийн шийдвэрийг гаргах юм.
Бүлэг шийдвэрээ гаргасны дараагаар ХЗБХ болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж санал дүгнэлтээ гаргана. Хууль зүйн байгын хорооны санал хураалт нууцаар явагдах бөгөөд гаргасан санал, дүгнэлтийнх нь дагуу УИХ-ын нэгдсэн хуралдаанаа уг асуудлыг хэлэлэж мөн адил нууц санал хураалтаар эцэслэн шийдвэрлэх хуультай.