Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨЛ: Нийслэлийн Засаг дарга 2, аймаг сум, дүүргийн Засаг дарга 1-ээс илүү орлогчтой байхыг хориглоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслйг өргөн барьсан. Ингэхдээ уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.

Тус хуулийн төсөлд аймаг, нийслэл сум дүүргийн Засаг дарга нарын орон тоог багасгах заалтыг тусгажээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумдын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох заалт оржээ.

Хууль энэ хэвээр батлагдвал нийслэлийн зургаан орлогчийн дөрөв, сум, дүүргийн Засаг даргын орлогч нарын нэг нь чөлөөлөгдөнө гэсэн үг юм.

Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх болон хүнсний ногоонд шаардлагатай нийт 200 сая.ам долларын асуудлыг ҮАБЗ-д танилцуулна
Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх болон хүнсний ногоонд шаардлагатай нийт 200 сая.ам долларын асуудлыг ҮАБЗ-д танилцуулна
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.